Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 34:2-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

2. Миний сэтгэл ЭЗЭНээр сайрхана.Даруу хүн үүнийг сонсон баярлана.

3. Надтай хамт ЭЗЭНийг дээдэлж,Хамтдаа Түүний нэрийг өргөмжилцгөөе.

4. Би ЭЗЭНийг хайсан бөгөөд Тэр надад хариулж,Бүх айдсаас минь намайг аварсан.

5. Тэд Түүнийг хараад гэрэлтэх болсон бөгөөдТэдний нүүр царай дахин ичгүүрт орохгүй.

6. Энэ ядуу хүн хашхирахад ЭЗЭН түүнийг сонсож,Бүх саад бэрхшээлээс нь түүнийг аварсан.

7. ЭЗЭНий тэнгэр элч Түүнээс эмээгчдийн эргэн тойронд байж,Тэднийг авардаг.

8. ЭЗЭН сайн гэдгийг амсаж үз.Түүний дотор хоргоддог хүн юутай ерөөлтэй вэ!

9. Түүний ариун хүмүүс ээ, та нар ЭЗЭНээс эмээгтүн.Түүнээс эмээгчдэд юу ч дутагддаггүй.

10. Залуу арслан ч гачигдан өлсөж байдаг.Харин ЭЗЭНийг хайгчид ямар ч сайн юмаар гачигдахгүй.

11. Хүүхдүүд ээ, та нар ирж, намайг сонс.Би та нарт ЭЗЭНээс эмээхийг зааж өгье.

12. Амийг хүсэмжилдэг бөгөөдСайныг харахаар урт наслахыг хайрлагч хэн бэ?

13. Өөрийн хэлийг хорон муугаас,Өөрийн уруулыг худал хэлэхээс сахин хамгаал.

14. Бузар муугаас салж, сайныг үйлд.Амар тайвныг хайж, түүнийг мөрдөн мөшгө.

15. ЭЗЭНий мэлмий зөв шударга хүн уруу чиглэсэн байдаг бөгөөдТүүний сонор тэдний хашхирахыг чагнадаг.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 34