Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 34:15-22 Ариун Библи, 2004 (АБ2004)

15. ЭЗЭНий мэлмий зөв шударга хүн уруу чиглэсэн байдаг бөгөөдТүүний сонор тэдний хашхирахыг чагнадаг.

16. ЭЗЭНий нүүр царай бузрыг үйлдэгчдийн эсрэг байдаг ньТэдний тухай дурсгалыг ч дэлхийгээс арилгахын тулд юм.

17. Тэднийг хашхирахад ЭЗЭН сонсож,Бүх саад бэрхшээлээс нь тэднийг авардаг.

18. ЭЗЭН эмтэрсэн зүрхтэй хүнд ойртон байдаг бөгөөдСүнсээрээ гэмшигчдийг авардаг.

19. Зөв шударга хүний зовлон зүдгүүр их байдаг,Харин ЭЗЭН түүнийг тэр бүгдээс нь авардаг.

20. Тэр түүний бүх ясыг хамгаалдаг,Тэднээс нэг нь ч хугараагүй юм.

21. Бузар муу байдал хорон муу хүнийг ална.Зөв шударга хүнийг үзэн ядагчид буруушаагдана.

22. ЭЗЭН Өөрийн зарц нарын сэтгэлийг авардаг бөгөөдТүүний дотор хоргоддог хэн нь ч буруушаагдахгүй.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 34