Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 34:1-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Би ЭЗЭНийг цаг үргэлж магтана.Түүнийг магтах нь миний аманд үргэлж байх болно.

2. Миний сэтгэл ЭЗЭНээр сайрхана.Даруу хүн үүнийг сонсон баярлана.

3. Надтай хамт ЭЗЭНийг дээдэлж,Хамтдаа Түүний нэрийг өргөмжилцгөөе.

4. Би ЭЗЭНийг хайсан бөгөөд Тэр надад хариулж,Бүх айдсаас минь намайг аварсан.

5. Тэд Түүнийг хараад гэрэлтэх болсон бөгөөдТэдний нүүр царай дахин ичгүүрт орохгүй.

6. Энэ ядуу хүн хашхирахад ЭЗЭН түүнийг сонсож,Бүх саад бэрхшээлээс нь түүнийг аварсан.

7. ЭЗЭНий тэнгэр элч Түүнээс эмээгчдийн эргэн тойронд байж,Тэднийг авардаг.

8. ЭЗЭН сайн гэдгийг амсаж үз.Түүний дотор хоргоддог хүн юутай ерөөлтэй вэ!

9. Түүний ариун хүмүүс ээ, та нар ЭЗЭНээс эмээгтүн.Түүнээс эмээгчдэд юу ч дутагддаггүй.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 34