Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 32:1-5 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Алдаа зөрчил нь уучлагдсан бөгөөдНүгэл нь далдлагдсан нэгэн юутай ерөөлтэй вэ!

2. ЭЗЭНд гэмтэн гэж үл тооцогддог бөгөөдСүнсэндээ заль мэхгүй хүн юутай ерөөлтэй вэ!

3. Би дуугүй байхадӨдөржингөө ёолсноос болж яс минь яйрсан.

4. Учир нь өдөр шөнөгүй Таны мутар намайг хүндээр дарж байв.Шим шүүс минь зуны ганд хатсан юм.Села

5. Би нүглээ Танд хүлээн хэлсэн бөгөөдГэм нүглээ би нуугаагүй.“Би ЭЗЭНд алдаа зөрчлөө хүлээнэ” гэж би хэлэв.Тэгээд Та миний нүглийн бурууг уучилсан билээ.Села

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 32