Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 31:8-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

8. Та намайг дайсны гарт тушаасангүй.Та миний хөлийг уудам газарт тавьсан билээ.

9. ЭЗЭН, намайг нигүүлсээч,Учир нь би зовлон зүдгүүр дунд байна.Уй гашуугаас болж миний нүд, сэтгэл болон бие минь ч турж эцжээ.

10. Учир нь би амьдралаа уйтгар гунигтайгаар,Он жилүүдээ санаа алдалттайгаар өнгөрүүлсэн.Миний хүч тэнхээ гэмээс минь болж сулран,Бие минь турж эцсэн.

11. Өөрийн бүх өстнөөс болж биЯлангуяа хөршүүдийнхээ дунд доромжлол,Танилуудынхаа дунд айдас төрүүлэхээр болсон.Замд таарсан хүмүүс надаас зайлсхийдэг.

12. Үхсэн хүн шиг би санаанаас гаран мартагдсан.Би хагарсан сав шиг юм.

13. Учир нь би олон хүний гүтгэлгийг сонссон.Тал бүрд аймшиг бөлгөө.Тэд миний эсрэг хамтдаа зөвлөлдөж байхдааМиний амийг авахаар хуйвалджээ.

14. Харин, ЭЗЭН, би Танд итгэдэг,“Та бол миний Бурхан” гэж би хэлдэг.

15. Миний цаг хугацаа Таны гарт байна.Намайг дайснуудын минь гараас болонНамайг хавчигчдаас авраач.

16. Нүүр царайгаа Өөрийн зарцын дээр гэрэлтүүлээч.Хайр энэрлээрээ намайг авраач.

17. Би Таныг дууддаг учраас, ЭЗЭН, намайг ичгүүр бүү болгооч.Хорон муу хүмүүсийг ичгүүр болгон,Тэднийг Үхэгсдийн оронд дуугүй байлгаач.

18. Бардамнал, жигшилтэйгээр зөв шударгын эсрэг өршөөлгүй ярьдагХудалч амыг дуугүй болгооч.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 31