Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 31:10-24 Ариун Библи, 2004 (АБ2004)

10. Учир нь би амьдралаа уйтгар гунигтайгаар,Он жилүүдээ санаа алдалттайгаар өнгөрүүлсэн.Миний хүч тэнхээ гэмээс минь болж сулран,Бие минь турж эцсэн.

11. Өөрийн бүх өстнөөс болж биЯлангуяа хөршүүдийнхээ дунд доромжлол,Танилуудынхаа дунд айдас төрүүлэхээр болсон.Замд таарсан хүмүүс надаас зайлсхийдэг.

12. Үхсэн хүн шиг би санаанаас гаран мартагдсан.Би хагарсан сав шиг юм.

13. Учир нь би олон хүний гүтгэлгийг сонссон.Тал бүрд аймшиг бөлгөө.Тэд миний эсрэг хамтдаа зөвлөлдөж байхдааМиний амийг авахаар хуйвалджээ.

14. Харин, ЭЗЭН, би Танд итгэдэг,“Та бол миний Бурхан” гэж би хэлдэг.

15. Миний цаг хугацаа Таны гарт байна.Намайг дайснуудын минь гараас болонНамайг хавчигчдаас авраач.

16. Нүүр царайгаа Өөрийн зарцын дээр гэрэлтүүлээч.Хайр энэрлээрээ намайг авраач.

17. Би Таныг дууддаг учраас, ЭЗЭН, намайг ичгүүр бүү болгооч.Хорон муу хүмүүсийг ичгүүр болгон,Тэднийг Үхэгсдийн оронд дуугүй байлгаач.

18. Бардамнал, жигшилтэйгээр зөв шударгын эсрэг өршөөлгүй ярьдагХудалч амыг дуугүй болгооч.

19. Танаас эмээгчдэд зориулан Таны хуримтлуулсан,Таны дотор хоргодогчдод Таны соёрхсон сайн сайхан таньХүний хөвгүүдийн өмнө хичнээн агуу вэ!

20. Та тэднийг Өөрийн оршихуйн нууц газарт хүний заль мэхнээс нуудаг.Та тэднийг майханд хэл амны гүтгэлгүүдээс нууцалж хамгаалдаг.

21. ЭЗЭН магтагдах болтугай.Учир нь Тэрээр бүслэгдсэн хотод Өөрийн хайр энэрлийг надад гайхамшигтайгаар үзүүлсэн.

22. Би сандран байхдаа“Би Таны мэлмийн өмнөөс таслагдсан билээ” гэв.Гэсэн ч би Тан уруу хашхирахадТа миний гуйлтын дууг сонссон билээ.

23. Түүний бурханлаг хүмүүс ээ, та бүгд ЭЗЭНийг хайрлацгаа.ЭЗЭН итгэлтэй хүнийг хамгаалж,Бардамнан үйлдэгчдэд хариуг нь бүрэн төлдөг.

24. ЭЗЭНд найдагч бүгд ээ,Хүчтэй байн, зүрхээ зоригтой байлга.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 31