Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 31:1-10 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. ЭЗЭН, Таны дотор би хоргодсон.Намайг хэзээ ч ичгүүр бүү болгооч.Өөрийн зөв шударга байдлаар намайг авраач.

2. Над уруу чихээ ойртуулж,Намайг хурдан авраач.Миний хувьд хүчний хад, намайг аврах бэхлэлт болооч.

3. Учир нь Та бол миний хад, миний цайз юм.Өөрийн нэрийн төлөө Та намайг удирдаж, хөтлөх болно.

4. Тэдний надад зориулан нууцаар тавьсан торноос Та намайг гаргана.Учир нь Та бол миний хүч чадал юм.

5. Таны гарт би сүнсээ даатгадаг.Үнэний Бурхан ЭЗЭН, Та намайг зольсон.

6. Хоосон шүтээнүүдийг хүндэтгэдэг хүмүүсийг би үзэн яддаг,Гэвч би ЭЗЭНд итгэдэг.

7. Би Таны хайр энэрэлд баясан баярлах болно,Яагаад гэвэл Та миний зүдгүүрийг харсан.Та сэтгэлийн минь зовлонг мэдсэн бөгөөд

8. Та намайг дайсны гарт тушаасангүй.Та миний хөлийг уудам газарт тавьсан билээ.

9. ЭЗЭН, намайг нигүүлсээч,Учир нь би зовлон зүдгүүр дунд байна.Уй гашуугаас болж миний нүд, сэтгэл болон бие минь ч турж эцжээ.

10. Учир нь би амьдралаа уйтгар гунигтайгаар,Он жилүүдээ санаа алдалттайгаар өнгөрүүлсэн.Миний хүч тэнхээ гэмээс минь болж сулран,Бие минь турж эцсэн.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 31