Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 30:6-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

6. Миний хувьд гэвэл, би таатай нөхцөлдөө“Би хэзээ ч ганхахгүй” гэсэн.

7. ЭЗЭН, Өөрийн ивээлээр Та миний уулыг бат тогтоосон.Та Өөрийн нүүр царайг нуусанд би сэтгэл зовж байв.

8. ЭЗЭН, Тан уруу би хашхирч,ЭЗЭНд би гуйлтыг өргөсөн.

9. “Би доошоо нүх уруу очвол миний цус ямар ашигтай вэ?Тоос шороо Таныг магтах уу?Тэр нь Таны итгэлтэй байдлыг тунхаглах уу?

10. ЭЗЭН, сонсоод намайг нигүүлсээч.ЭЗЭН, миний туслагч болооч”.

11. Та надад уй гашууг минь бүжиг болгосон.Та тааран хувцсыг минь тайлан надад баяр хөөрийг өмсгөсөн.

12. Ингэсэн нь би дуугүй байхгүй бөгөөдСэтгэлээрээ Танд магтаалыг дуулахын тулд болой.Миний Бурхан ЭЗЭН, би Танд мөнхөд талархана.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 30