Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 26:4-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. Би хуурмаг хүмүүстэй хамт суудаггүй,Дүр эсгэгч нартай хамт ч явахгүй.

5. Би хорон санаатнуудын чуулганыг үзэн яддаг,Мөн бузар муу хүнтэй хамт суухгүй.

6. Би гэмгүй байдал дотор гараа угааж,ЭЗЭН, Таны тахилын ширээнд ойртон очно.

7. Ингэх нь би талархлын дуугаар тунхаглаж,Таны бүх гайхамшгуудыг зарлахын тулд билээ.

8. ЭЗЭН, би Таны өргөөний оршихуй болонТаны сүр жавхлангийн орших газарт хайртай.

9. Миний сэтгэлийг нүгэлтнүүдтэй хамт,Миний амийг цус урсгагчидтай хамт бүү авч яваач.

10. Тэдний гарт хорон муу хуйвалдаанууд байдаг бөгөөдТэдний баруун гар нь хахуулиар дүүрэн.

11. Харин миний хувьд, би үнэнч байдлаараа явах ёстой.Намайг аварч, намайг нигүүлсээч.

12. Миний хөл тэгш газарт зогсдог.Цуглаануудад би ЭЗЭНийг магтана.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 26