Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 26:1-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Би үнэнч шударгаар явж,Гуйвалгүйгээр ЭЗЭНд итгэсэн учраас,ЭЗЭН, Та намайг зөвтгөөч.

2. ЭЗЭН, намайг шалгаж, намайг туршаач.Миний оюун бодол, зүрхийг минь шалгаач.

3. Таны хайр энэрэл нүдний минь өмнө байгаа бөгөөдБи Таны үнэнээр явсан.

4. Би хуурмаг хүмүүстэй хамт суудаггүй,Дүр эсгэгч нартай хамт ч явахгүй.

5. Би хорон санаатнуудын чуулганыг үзэн яддаг,Мөн бузар муу хүнтэй хамт суухгүй.

6. Би гэмгүй байдал дотор гараа угааж,ЭЗЭН, Таны тахилын ширээнд ойртон очно.

7. Ингэх нь би талархлын дуугаар тунхаглаж,Таны бүх гайхамшгуудыг зарлахын тулд билээ.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 26