Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 24:1-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Дэлхий болон түүнийг дүүргэдэг бүхэн,Ертөнц хийгээд түүнд оршигчид ЭЗЭНийх юм.

2. Учир нь Тэрээр далайнууд дээр түүний эх суурийг тавьж,Гол мөрнүүд дээр түүнийг байгуулсан юм.

3. ЭЗЭНий уул өөд хэн авирч болох вэ?Түүний ариун газарт хэн зогсож болох вэ?

4. Цэвэр гартай, ариун зүрхтэй,Хуурмаг байдалд сэтгэлээ өргөөгүй,Худал тангараг тавиагүй хүн тэгэх юм.

5. Тэрээр ЭЗЭНээс ерөөлийг,Авралынхаа Бурханаас зөвтгөлийг хүртэх болно.

6. Энэ бол Түүнийг хайгчдын үе юм.Иаковын Бурхан, Таны нүүрийг хайгчдын үе юм.Села

7. Сүр жавхлангийн Хаан орж ирэхийн тулдДааман хаалганууд аа, толгойгоо өргөж,Мөнхийн хаалганууд аа, өргөгдөгтүн.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 24