Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 22:7-24 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. Намайг хардаг бүхэн намайг тохуурхан инээдэг.Тэд уруулаа нээж, толгой сэгсрэн

8. “Тэр өөрийгөө ЭЗЭНд даатгасан. Тэр түүнийг авраг!Тэр түүнд баярладаг тул түүнийг авраг!” гэж байна.

9. Гэсэн ч Та бол намайг эхийн хэвлийгээс гаргасан Тэр мөн.Эхийнхээ хөхөөр байх үедТа намайг итгүүлсэн.

10. Би төрөхөөсөө Танд даатгагдсан.Эхийнхээ хэвлийд байх үеэс минь Та миний Бурхан байсан.

11. Зовлон ойрхон байгаа учраасНадаас бүү холдооч.Учир нь туслах хүн нэг ч алга.

12. Олон үхэр намайг хүрээлсэн.Башаны хүчтэнүүд намайг бүсэлсэн.

13. Хуу татахаар архиран байгаа арслан шигТэд над уруу амаа том ангайлгадаг.

14. Намайг ус шиг асгасан бөгөөдМиний бүх яс мултарсан.Миний зүрх лааны тос адил юм.Тэр нь миний дотор хайлсан.

15. Миний хүч шаазангийн хэлтэрхий шиг хатаж,Миний хэл түүшиндээ наалдсан.Та намайг үхлийн шороонд тавьдаг.

16. Учир нь намайг ноход хүрээлжээ.Бүлэг хорон санаатнууд намайг бүсэлжээ.Тэд миний гар, хөлийг нэвт хатгасан.

17. Би бүх ясаа тоолж чадна.Тэд харж, над уруу гөлрөн ширтдэг.

18. Тэд миний гадуур хувцсыг хоорондоо хувааж,Миний дотуур хувцасны төлөө шоддог.

19. Харин, ЭЗЭН, Та бүү холдооч.Миний хүч чадал аа, надад туслахаар хурдлаач.

20. Миний сэтгэлийг илднээс,Миний ганц амийг нохойн эрхшээлээс авраач.

21. Намайг арслангийн амнаас авраач.Зэрлэг үхрийн эврээс аварч,Надад хариу өгөөч.

22. Би Таны нэрийг ах дүүстээ хэлэх болно.Чуулганы дунд би Таныг магтах болно.

23. ЭЗЭНээс эмээгчид ээ, Түүнийг магт.Иаковын үр удам болох та бүгдТүүнийг алдаршуул.Израилийн үр удам болох та бүгдТүүнийг хүндэтгэ.

24. Учир нь Тэр зовогсдын зовлонг жигшээ ч үгүй, үзэн ядаа ч үгүй.Тэр нүүрээ түүнээс нуугаа ч үгүй.Харин тусламж гуйн түүнийг хашхирахад Тэр сонссон юм.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 22