Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 22:19-30 Ариун Библи, 2004 (АБ2004)

19. Харин, ЭЗЭН, Та бүү холдооч.Миний хүч чадал аа, надад туслахаар хурдлаач.

20. Миний сэтгэлийг илднээс,Миний ганц амийг нохойн эрхшээлээс авраач.

21. Намайг арслангийн амнаас авраач.Зэрлэг үхрийн эврээс аварч,Надад хариу өгөөч.

22. Би Таны нэрийг ах дүүстээ хэлэх болно.Чуулганы дунд би Таныг магтах болно.

23. ЭЗЭНээс эмээгчид ээ, Түүнийг магт.Иаковын үр удам болох та бүгдТүүнийг алдаршуул.Израилийн үр удам болох та бүгдТүүнийг хүндэтгэ.

24. Учир нь Тэр зовогсдын зовлонг жигшээ ч үгүй, үзэн ядаа ч үгүй.Тэр нүүрээ түүнээс нуугаа ч үгүй.Харин тусламж гуйн түүнийг хашхирахад Тэр сонссон юм.

25. Их чуулганы дунд миний магтаалТанаас ирдэг.Түүнээс эмээгчдийн өмнө би өөрийн тангаргаа биелүүлнэ.

26. Ядуу хүн идэж, цадна.ЭЗЭНийг эрэн хайгчид Түүнийг магтах болно.Та нарын зүрх мөнхөд амьд байх болтугай!

27. Газрын бүх зах хязгаар ЭЗЭНийг санаж, Түүн уруу эргэх болно.Улс үндэстнүүдийн бүх ургуудТаны өмнө хүндэтгэн мөргөнө.

28. Учир нь хаанчлал бол ЭЗЭНийх.Тэрээр улс үндэстнүүдийг захирдаг.

29. Дэлхийн баян чинээлэг хүн бүхэн идэж, хүндэтгэн мөргөх болно.Шороон доор орогч бүхэн,Өөрсдийн сэтгэлийг амьд хадгалж чаддаггүй бүхэн чТүүний өмнө сөгдөнө.

30. Үр удмууд Түүнд зарагдах болно.Эзэний тухай ирэх үеүдэд яригдах болно.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 22