Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 22:1-6 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Бурхан минь, Бурхан минь, юунд Та намайг орхисон бэ?Миний ёолох дуу, миний авралаас Та юунд хол байна вэ?

2. Бурхан минь ээ, би өдөр хашхирдаг боловч Та хариулдаггүй.Шөнө ч бас хашхирдаг боловч надад хариу үгүй.

3. Гэвч Израилийн магтаал дунд сэнтийд залрагч аа,Та бол ариун юм.

4. Бидний эцэг өвгөд Танд итгэсэн.Тэд итгэсэн бөгөөд Та тэднийг аварсан.

5. Тэд Тан уруу хашхирч, аврагдаж байв.Тэд Танд итгэсэн бөгөөд ичгүүрт унасангүй.

6. Харин би бол өт, хүн биш!Би бол хүмүүсийн буруутгал бөгөөд ард олонд жигшигдсэн юм.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 22