Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 20:1-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Зовлонгийн өдөр ЭЗЭН чамд хариулах болтугай!Иаковын Бурханы нэр чамайг өндөрт байлгах болтугай!

2. Тэр чамд ариун газраас тусламжийг илгээж,Сионоос чамайг түших болтугай!

3. Тэр чиний бүх идээн өргөлүүдийг санаж,Чиний шатаалт тахилыг хүлээн авах болтугай!Села

4. Тэр чамд зүрхний чинь хүслийг хүртээж,Чиний бүх зорилго төлөвлөгөөг биелүүлэх болтугай!

5. Бид чиний ялалтад баярлан дуулж,Өөрсдийн Бурханы нэрээр тугаа бид мандуулах болно.ЭЗЭН чиний бүх гуйлтыг биелүүлэх болтугай!

6. ЭЗЭН Өөрийн тослогдогчоо авардаг гэдгийг одоо би мэднэ.Тэр баруун гарынхаа аврах хүчээр,Өөрийн ариун тэнгэрээс түүнд хариулах болно.

7. Зарим нь морин тэргэнд, зарим нь моринд найддаг.Харин бид өөрсдийн Бурхан ЭЗЭНий нэрийг санах болно.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 20