Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 18:5-19 Ариун Библи, 2004 (АБ2004)

5. Үхэгсдийн орны утас намайг хүрээлжээ.Үхлийн урхинууд миний өмнө тулгарчээ.

6. Өөрийн зовлондоо би ЭЗЭНийг дуудаж,Өөрийн Бурхан уруу хандан хашхирсандТэр Өөрийн сүмээс миний дуу хоолойг сонсож,Түүний өмнө буй хашхирах дуу минь Түүний сонорт хүрсэн билээ.

7. Тэгээд газар дэлхий чичрэн доргив.Тэрээр уурласнаас болж уулсын суурь ганхан хөдөлсөн.

8. Түүний хамраас утаа гарч,Түүний амнаас гал манаран шатаажээ.Тэрхүү галд нүүрс ноцсон.

9. Тэрээр тэнгэрийг ч зааглан бууж ирсэнХаранхуй үүл Түүний хөл дор байна

10. Тэрээр херуб хөлөглөн нисэв.Тэрээр салхин жигүүр дээгүүр элин халив.

11. Тэрээр харанхуйг Өөрийн нуугдах газар,Усны харанхуй, огторгуйн өтгөн үүлсийгӨөрийн эргэн тойрон дахь хөшиг болгосон.

12. Түүний өмнөх гэгээнээс Түүний өтгөн үүлс,Мөндөр болон галтай нүүрс нүүжээ.

13. ЭЗЭН бас тэнгэрт хүнгэнэж,Хамгийн Дээд Нэгэн Өөрийн дуу, мөндөр ба галтай нүүрсийг буулгасан юм.

14. Тэрээр Өөрийн сумнуудаа нисгэн бутрааж,Аянга цахилгаануудаа үй олноор цахиулж, тэднийг бут ниргэсэн.

15. Тэгээд, ЭЗЭН, Таны зэмлэлд хийгээдХамрын тань амьсгалын хүчит цохилтоорУсны урсгалууд үзэгдэж,Ертөнцийн сууриуд ил гаргагджээ.

16. Тэрээр дээрээс илгээж, намайг авсан.Их уснаас Тэр намайг татан гаргасан.

17. Тэр намайг хүчит дайснаас минь болон намайг үзэн ядагчдаас аварсан.Учир нь тэд миний хувьд дэндүү хүчтэй байв.

18. Тэд зовлон гамшгийн өдөрт минь надтай тулгарсан,Гэвч ЭЗЭН миний түшиг байв.

19. Мөн Тэр намайг уужим газар уруу аваачсан.Тэр намайг таалсан учир намайг аварсан билээ.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 18