Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 18:36-50 Ариун Библи, 2004 (АБ2004)

36. Та миний алхах замыг өргөсгөдөг,Тиймээс миний хөл бүдрээгүй.

37. Би дайснуудаа нэхэн хөөж, гүйцэж,Тэднийг сөнөхөөс нааш би эргэсэнгүй.

38. Дахин босож чадахгүй болтол би тэднийг бут цохисон.Тэд миний хөл дор унав.

39. Та намайг тулалдаанд бэлтгэн хүч чадлаар зэвсэглэжээ.Миний эсрэг босогчдыг миний дор Та оруулсан билээ.

40. Та надад дайснуудын минь шилийг харуулсан бөгөөдНамайг үзэн ядагчдыг би устгалаа.

41. Тэд хашхирсан боловч аврах хэн ч байгаагүй,ЭЗЭНд хандсан боловч Тэр тэдэнд хариулаагүй юм.

42. Тэгээд салхинд тоос шороо шиг би тэднийг бутаргадаг.Гудамжны шавар шалбааг шиг би тэднийг цацсан юм.

43. Та намайг хүмүүсийн довтлолт халдлагаас аварсан юм.Та намайг үндэстнүүдийн тэргүүн мэт болгосон.Миний мэддэггүй хүмүүс надад зарагддаг.

44. Тэд сонсонгуутаа намайг дагадаг.Харь хүмүүс надад захирагддаг.

45. Харь хүмүүс сульдан доройтож,Бат цайзуудаасаа чичрэн гарч ирдэг.

46. ЭЗЭН амьд.Миний хад магтагдах болтугай.Миний авралын Бурхан өргөмжлөгдөх болтугай.

47. Тэрээр Миний төлөө өшөө авч,Надад үндэстнүүдийг захируулдаг Бурхан юм.

48. Тэр намайг дайснуудаас минь авардаг.Намайг эсэргүүцэгчдийн дээр Та намайг үнэхээр өргөдөг юм.Хүчирхийлэгчээс Та намайг авардаг юм.

49. Тиймээс үндэстнүүдийн дунд би Танд талархаж, ЭЗЭН Таны нэрд би магтаалуудыг дуулна.

50. Тэр Өөрийн хаанд агуу авралыг өгч,Өөрийн тослогдогч болох Давид болон түүний үр удамдМөнхөд хайр энэрлээ үзүүлдэг болой.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 18