Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 18:14-26 Ариун Библи, 2004 (АБ2004)

14. Тэрээр Өөрийн сумнуудаа нисгэн бутрааж,Аянга цахилгаануудаа үй олноор цахиулж, тэднийг бут ниргэсэн.

15. Тэгээд, ЭЗЭН, Таны зэмлэлд хийгээдХамрын тань амьсгалын хүчит цохилтоорУсны урсгалууд үзэгдэж,Ертөнцийн сууриуд ил гаргагджээ.

16. Тэрээр дээрээс илгээж, намайг авсан.Их уснаас Тэр намайг татан гаргасан.

17. Тэр намайг хүчит дайснаас минь болон намайг үзэн ядагчдаас аварсан.Учир нь тэд миний хувьд дэндүү хүчтэй байв.

18. Тэд зовлон гамшгийн өдөрт минь надтай тулгарсан,Гэвч ЭЗЭН миний түшиг байв.

19. Мөн Тэр намайг уужим газар уруу аваачсан.Тэр намайг таалсан учир намайг аварсан билээ.

20. ЭЗЭН намайг зөв шударгын минь дагуу шагнасан,Гарын минь цэвэр байдлаар Тэр надад хариулсан.

21. Учир нь би ЭЗЭНий замыг баримталж,Өөрийн Бурханаас хорон муугаар салаагүй.

22. Түүний бүх тогтоолууд миний өмнө байсан бөгөөдБи Түүний зарлигуудыг өөрөөсөө холдуулаагүй.

23. Би бас Түүний өмнө гэм зэмгүй байж,Би өөрийгөө гэм нүглээсээ сахин хамгаалсан.

24. Тиймээс ЭЗЭН надад зөв шударгын минь дагуу,Түүний мэлмийд миний гарын цэвэр байдлаар хариулсан.

25. Энэрэнгүй хүмүүст Та Өөрийн энэрлийг үзүүлдэг.Шулуун шударга хүмүүст Та Өөрийн төгс чанарыг үзүүлдэг.

26. Цэвэр хүмүүст Та Өөрийн цэвэр байдлыг,Хуурамч хүмүүст Та Өөрийн овжин байдлаа харуулдаг.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 18