Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 18:12-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

12. Түүний өмнөх гэгээнээс Түүний өтгөн үүлс,Мөндөр болон галтай нүүрс нүүжээ.

13. ЭЗЭН бас тэнгэрт хүнгэнэж,Хамгийн Дээд Нэгэн Өөрийн дуу, мөндөр ба галтай нүүрсийг буулгасан юм.

14. Тэрээр Өөрийн сумнуудаа нисгэн бутрааж,Аянга цахилгаануудаа үй олноор цахиулж, тэднийг бут ниргэсэн.

15. Тэгээд, ЭЗЭН, Таны зэмлэлд хийгээдХамрын тань амьсгалын хүчит цохилтоорУсны урсгалууд үзэгдэж,Ертөнцийн сууриуд ил гаргагджээ.

16. Тэрээр дээрээс илгээж, намайг авсан.Их уснаас Тэр намайг татан гаргасан.

17. Тэр намайг хүчит дайснаас минь болон намайг үзэн ядагчдаас аварсан.Учир нь тэд миний хувьд дэндүү хүчтэй байв.

18. Тэд зовлон гамшгийн өдөрт минь надтай тулгарсан,Гэвч ЭЗЭН миний түшиг байв.

19. Мөн Тэр намайг уужим газар уруу аваачсан.Тэр намайг таалсан учир намайг аварсан билээ.

20. ЭЗЭН намайг зөв шударгын минь дагуу шагнасан,Гарын минь цэвэр байдлаар Тэр надад хариулсан.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 18