Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 17:3-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. Та миний зүрхийг шалгав.Та шөнө айлчилжээ.Та намайг сорьсон бөгөөд Та юуг ч олоогүй.Би амаараа гэм нүгэл хийхгүй гэж шийдсэн.

4. Хүний үйлсийн тухайдТаны уруулын үгийн дагууБи хүчирхийлэгчийн замаас сахин хамгаалсан.

5. Миний алхмууд Таны замуудад бат холбогдсон.Хөл минь халтирсангүй.

6. Бурхан,Та надад хариулах учир Би Таныг дуудсан юм.Надад чихээ тавин, үгийг минь сонсооч.

7. Таны баруун мутрын хажуудЭсэргүүцэн босогчдоос хоргодогчдын Аврагч аа,Хайр энэрлээ гайхамшигтайгаар үзүүлээч.

8. Намайг нүдний цэцгий мэт хамгаалаач.Далавчнуудынхаа сүүдэрт намайг халхлаач,

9. Намайг дарагч хорон муу хүнээс,Намайг бүсэлсэн хөнөөлт дайснуудаас.

10. Тэд өөхөөрөө хучигдаж,Тэд амаараа бардамнан ярьдаг.

11. Тэд одоо алхам бүрд маань биднийг хүрээлжээ.Тэд газарт унагах гэж харцаа тогтоодог.

12. Тэрээр олзоо тастчин хаяхыг хүсдэг арслан мэт,Нууц газруудад гэтдэг залуу арслан мэт юм.

13. Босооч, ЭЗЭН,Түүнтэй тулж, түүнийг доош унагаач.Өөрийн илдээр миний сэтгэлийг хорон муу хүнээс авраач.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 17