Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 17:1-5 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Шударгын хэргийг сонсооч, ЭЗЭН,Миний хашхирахыг анхаараач.Худал хуурмаггүй уруулаас гарсан залбиралд минь чих тавиач.

2. Миний шүүлт Таны өмнөөс ирэх авай.Таны мэлмий цэх шулуунаар харах болтугай.

3. Та миний зүрхийг шалгав.Та шөнө айлчилжээ.Та намайг сорьсон бөгөөд Та юуг ч олоогүй.Би амаараа гэм нүгэл хийхгүй гэж шийдсэн.

4. Хүний үйлсийн тухайдТаны уруулын үгийн дагууБи хүчирхийлэгчийн замаас сахин хамгаалсан.

5. Миний алхмууд Таны замуудад бат холбогдсон.Хөл минь халтирсангүй.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 17