Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 150:1-6 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. ЭЗЭНийг магтагтун!Бурханыг Өөрийнх нь ариун газарт магтагтун!Түүнийг Өөрийнх нь хүчирхэг огторгуйд магтагтун!

2. Түүнийг хүчит үйлсийнх нь төлөө магтагтун!Түүнийг эрхэм агуу байдлынх нь дагуу магтагтун!

3. Түүнийг бүрээн дуугаар магтагтун!Түүнийг босоо ятга ба ятгаар магтагтун!

4. Түүнийг хэнгэрэг дэлдэн, бүжиг бүжиглэн магтагтун!Түүнийг чавхдаст хөгжим ба лимбээр магтагтун!

5. Түүнийг чанга цан хөгжмөөр магтагтун!Түүнийг хүнгэнэх цан хөгжмөөр магтагтун!

6. Амьсгалтай бүхэн ЭЗЭНийг магтагтун!ЭЗЭНийг магтагтун!

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 150