Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 149:1-5 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. ЭЗЭНийг магтагтун!ЭЗЭНд шинэ дууг,Бурханлаг хүмүүсийн чуулганд Түүний магтаалыг дуулагтун.

2. Израиль өөрийн Бүтээгчдээ баярлагтун.Сионы хөвгүүд өөрсдийн Хаандаа баярлагтун.

3. Бүжиг бүжиглүүлэн тэднээр Түүний нэрийг магтуул.Хэнгэрэг болон ятга хөгжмөөр, тэднээр Түүнийг магтуул.

4. Учир нь ЭЗЭН Өөрийн хүмүүсээр бахддаг.Тэрээр зовогч хүмүүсийг авралаар үзэсгэлэнтэй болгоно.

5. Бурханлаг хүмүүсийг алдрын дунд баясуул.Тэднийг орон дээр нь ч баясгалантайгаар дуулуул.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 149