Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 148:6-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

6. Тэр бас үүрд мөнхөд тэднийг байрлуулсан юм.Тэрээр хэзээ ч өнгөрөн одохгүй зарлигийг гаргасан юм.

7. Газар дээрээс ЭЗЭНийг магтагтун.Далайн амьтад болон далайн гүнүүд,

8. Гал ба мөндөр, цас ба үүлс,Түүний үгийг гүйцэтгэдэг шуурга салхи,

9. Уулс ба бүх толгод,Жимсний модод ба бүх хушнууд,

10. Араатан амьтад ба бүх мал сүргүүд,Мөлхөгчид ба жигүүртэн шувууд,

11. Дэлхийн хаад ба бүх хүмүүс,Түшмэд ба дэлхийн бүх шүүгчид,

12. Залуус ба онгон бүсгүйчүүд,Хөгшчүүл ба хүүхдүүд магтагтун.

13. Тэднээр ЭЗЭНий нэрийг магтуул.Учир нь Түүний нэр л ганцаараа эрхэм дээд билээ.Түүний сүр жавхлан газар ба тэнгэрийн дээгүүр байдаг.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 148