Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 147:7-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. ЭЗЭНд талархалтайгаар дуулагтун.Бидний Бурханд ятгаар магтан дуулагтун.

8. Тэрээр тэнгэрийг үүлсээр бүрхэн,Газар дэлхийд бороог бэлтгэж,Уулс дээр зүлэг ногоог ургуулдаг.

9. Тэр араатан амьтанд хийгээдГуагалан байгаа залуу хэрээнүүдэд хоол хүнсийг нь өгдөг.

10. Тэрээр морины хүч чадалд бахддаггүй.Тэрээр хүний хөлд ч баярладаггүй.

11. ЭЗЭН Өөрөөс нь эмээгчийг,Өөрийнх нь хайр энэрлийг хүлээгчдийг ивээдэг.

12. Иерусалим аа, ЭЗЭНийг магтагтун!Сион оо, өөрийн Бурханыг магтагтун!

13. Учир нь Тэр чиний дааман хаалгануудын оньсыг бат бэх болгосон юм.Тэр та нарын дундах хөвгүүдийг чинь ерөөсөн.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 147