Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 147:10-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

10. Тэрээр морины хүч чадалд бахддаггүй.Тэрээр хүний хөлд ч баярладаггүй.

11. ЭЗЭН Өөрөөс нь эмээгчийг,Өөрийнх нь хайр энэрлийг хүлээгчдийг ивээдэг.

12. Иерусалим аа, ЭЗЭНийг магтагтун!Сион оо, өөрийн Бурханыг магтагтун!

13. Учир нь Тэр чиний дааман хаалгануудын оньсыг бат бэх болгосон юм.Тэр та нарын дундах хөвгүүдийг чинь ерөөсөн.

14. Тэр танай хил хязгаарт энх тайвныг тогтоодог.Тэр та нарыг хамгийн сайн улаан буудайгаар хангадаг.

15. Тэр Өөрийн тушаалыг дэлхийд илгээдэг.Түүний үг маш хурдан тархдаг.

16. Тэр цасыг ноос шиг зулан буулгадаг.Тэр цан хярууг үнс шиг тараадаг.

17. Тэр Өөрийн мөндрийг үйрмэг шиг цацдаг.Хэн Түүний жаврыг сөрөн зогсож чадах вэ?

18. Тэр үгээ илгээж, тэдгээрийг хайлуулдаг.Тэр салхиа үлээлгүүлж, их усыг урсгадаг.

19. Тэр Өөрийн үгийг Иаковд,Өөрийн зарлиг ба тогтоолуудыг Израильд тунхагладаг.

20. Тэр өөр аль ч үндэстэнд ийнхүү хандаагүй.Тэд Түүний тогтоолуудыг ч мэддэггүй билээ.ЭЗЭНийг магтагтун!

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 147