Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 147:1-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. ЭЗЭНийг магтагтун!Учир нь бидний Бурханд магтан дуулах нь сайн билээ.Учир нь магтах нь тааламжтай болон зохистой байна.

2. ЭЗЭН Иерусалимыг босгон барьдаг.Тэрээр Израилийн таран бутрагсдыг цуглуулдаг.

3. Тэр эмтэрсэн зүрхтэй хүмүүсийг анагааж,Тэдний шархыг боодог.

4. Тэрээр оддыг тоолдог.Тэр тэд бүгдэд нэр өгдөг.

5. Бидний Эзэн агуу болоод хүч чадлаар дүүрэн.Түүний оюун ухаан хязгааргүй юм.

6. ЭЗЭН зовогсдыг түшдэг.Тэр хорон муу хүнийг газарт унагадаг.

7. ЭЗЭНд талархалтайгаар дуулагтун.Бидний Бурханд ятгаар магтан дуулагтун.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 147