Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 146:3-10 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. Ноёдод бүү итгэ,Авралгүй хүний хүүд ч бүү итгэ.

4. Түүний сүнс гарч явдаг бөгөөд тэрээр газар шороо уруу буцдаг.Яг тэр өдөр түүний бодлууд мөхдөг.

5. Иаковын Бурханыг өөрийн тусламж болгон,Өөрийн Бурхан ЭЗЭНд найдагчид юутай ерөөлтэй вэ!

6. Тэрээр тэнгэр ба газар,Далай хийгээд түүний дотор байгч бүхнийг бүтээсэн.Тэрээр итгэлийг мөнхөд сахин,

7. Дарлагдагсдад шударга ёсыг гүйцэлдүүлж,Өлсөгчдөд ч хоол хүнс өгдөг.ЭЗЭН хоригдлуудыг чөлөөлдөг юм.

8. ЭЗЭН сохор хүнд хараа оруулдаг.ЭЗЭН сөхрөгчдийг босгодог.ЭЗЭН зөв шударга хүмүүсийг хайрладаг.

9. ЭЗЭН харийн хүмүүсийг хамгаалдаг.Тэрээр эцэггүй ба бэлэвснийг тэтгэдэг,Харин хорон муу хүний замд хөндөлддөг.

10. Сион оо, чиний Бурхан болох ЭЗЭНБүх үеийнхний туршид, мөнхөд захирна.ЭЗЭНийг магтагтун!

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 146