Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 145:9-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

9. ЭЗЭН бол бүгдэд сайн,Түүний өршөөлүүд Өөрийнх нь бүтээл бүхний дээр байдаг.

10. Өө, ЭЗЭН, Таны бүтээл бүхэн Танд талархал өргөх бөгөөдТаны бурханлаг хүмүүс Таныг магтацгаана.

11. Тэд Таны хаанчлалын сүр жавхлангийн тухай ярьж,Таны сүр хүчний талаар өгүүлнэ.

12. Энэ нь хүний хөвгүүдэд Таны хүчит үйлс болонТаны хаанчлалын сүр жавхлангийн яруу алдрыг мэдүүлэхийн тулд болой.

13. Таны хаанчлал бол мөнхийнх бөгөөдТаны ноёрхол бол үеийн үед үргэлжилнэ.

14. ЭЗЭН унасан бүхнийг өндийлгөж,Сөхөрсөн бүхнийг босгодог.

15. Бүхний нүд Тан уруу хардаг бөгөөдТа товлосон цагт тэдний хоол хүнсийг өгдөг билээ.

16. Та мутраа дэлгэн,Бүх амьтны хүслийг хангадаг юм.

17. ЭЗЭН бол Өөрийн бүх замд зөв шударга,Өөрийн бүх үйлсэд энэрэнгүй.

18. ЭЗЭН Өөрийг нь дуудагч бүхэнд,Өөрийг нь үнэнээр дуудагч бүхэнд ойр байдаг.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 145