Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 145:13-21 Ариун Библи, 2004 (АБ2004)

13. Таны хаанчлал бол мөнхийнх бөгөөдТаны ноёрхол бол үеийн үед үргэлжилнэ.

14. ЭЗЭН унасан бүхнийг өндийлгөж,Сөхөрсөн бүхнийг босгодог.

15. Бүхний нүд Тан уруу хардаг бөгөөдТа товлосон цагт тэдний хоол хүнсийг өгдөг билээ.

16. Та мутраа дэлгэн,Бүх амьтны хүслийг хангадаг юм.

17. ЭЗЭН бол Өөрийн бүх замд зөв шударга,Өөрийн бүх үйлсэд энэрэнгүй.

18. ЭЗЭН Өөрийг нь дуудагч бүхэнд,Өөрийг нь үнэнээр дуудагч бүхэнд ойр байдаг.

19. Тэрээр Өөрөөс нь эмээгчдийн хүслийг биелүүлнэ.Тэр бас тэдний хашхирахыг сонсон, тэднийг аварна.

20. ЭЗЭН Өөрийг нь хайрладаг бүгдийг сахин хамгаалдаг,Харин бүх хорон муу хүнийг Тэр устгана.

21. Миний ам ЭЗЭНий магтаалыг өгүүлэх бөгөөдБүх махан биес Түүний ариун нэрийг үүрд мөнхөд магтацгаана.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 145