Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 145:1-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Өө, Хаан болох Бурхан минь, би Таныг өргөмжилж,Таны нэрийг үүрд мөнхөд магтана.

2. Өдөр бүр би Таныг магтаж,Таны нэрийг үүрд мөнхөд магтана.

3. ЭЗЭН бол агуу ба өндөрт магтууштай бөгөөдТүүний агуу байдал хэмжээлшгүй билээ.

4. Нэг үеийнхэн Таны үйлсийг нөгөө үеийнхэнд магтаж,Таны хүчирхэг үйлдлүүдийг тунхаглана.

5. Таны сүр хүчний цог жавхлант яруу алдар болонТаны гайхамшигт үйлсийг би тунгаан бодно.

6. Хүмүүс Таны сүрдмээр үйлсийн хүчийг ярих бөгөөдБи ч Таны агуу байдлыг тунхаглана.

7. Тэд Таны элбэг баян сайн сайхны дурсгалыг хичээнгүйлэн ярих бөгөөдБи ч Таны зөв шударгын тухай баяртайгаар хашхирна.

8. ЭЗЭН бол нигүүлсэнгүй ба өршөөнгүй,Уурлахдаа удаан, хайр энэрлээр агуу их юм.

9. ЭЗЭН бол бүгдэд сайн,Түүний өршөөлүүд Өөрийнх нь бүтээл бүхний дээр байдаг.

10. Өө, ЭЗЭН, Таны бүтээл бүхэн Танд талархал өргөх бөгөөдТаны бурханлаг хүмүүс Таныг магтацгаана.

11. Тэд Таны хаанчлалын сүр жавхлангийн тухай ярьж,Таны сүр хүчний талаар өгүүлнэ.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 145