Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 144:5-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

5. Өө, ЭЗЭН, Өөрийн тэнгэрүүдийг бөхийлгөөд доош бууж ирээч.Утаа гаргуулахаар уулсад хүрээч.

6. Аянга цахилгаан цахиулж, тэднийг тараагаач.Сумнуудаа харваж, тэднийг бут цохиоч.

7. Өндөр дээрээс Өөрийн мутрыг сунган,Намайг их уснаас болонХарь хүмүүсийн гараас авран чөлөөлөөч.

8. Тэдний ам худал хуурмагийг ярьдаг бөгөөдТэдний баруун гар бол худал хуурмагийн баруун гар юм.

9. Өө, Бурхан, би Танд шинэ дууг дуулна.Арван утаст ятгаар би Танд магтан дуулна.

10. Та хаадад авралыг хайрлаж,Өөрийн зарц Давидыг бузар илднээс авардаг билээ.

11. Ам нь худал хуурмагийг хэлдэг,Баруун гар нь худал хуурмагийн баруун гар болохХарь хүмүүсийн гараас намайг авран чөлөөлөөч.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 144