Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 144:10-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

10. Та хаадад авралыг хайрлаж,Өөрийн зарц Давидыг бузар илднээс авардаг билээ.

11. Ам нь худал хуурмагийг хэлдэг,Баруун гар нь худал хуурмагийн баруун гар болохХарь хүмүүсийн гараас намайг авран чөлөөлөөч.

12. Манай хөвгүүдийг залууд нь ургаж гүйцсэн ургамал мэт,Манай охидыг ордонд зориулан урласан булангийн багана мэт болгооч.

13. Манай саравчууд бүх төрлийн тариа будаагаар дүүрэн,Манай хонин сүргүүд талбайнуудад миньМянга, түмээр үржих болтугай.

14. Манай үхэр сүргүүдГай зовлон, алдагдалгүй хүнд ачааг зөөж,Манай гудамжнуудад хашхирах дуун ч байхгүй болох болтугай!

15. Ийм ард түмэн юутай ерөөлтэй вэ!ЭЗЭНийг өөрсдийн Бурханаа болгодог ард түмэн юутай ерөөлтэй вэ!

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 144