Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 143:5-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

5. Би эртний өдрүүдийг санадаг.Би Таны үйлс бүхнийг тунгаадаг.Би Таны гарын үйлсийг нягтлан боддог.

6. Би Тан уруу гараа сунгадаг.Сэтгэл минь ангасан газар мэт Тан уруу тэмүүлдэг.Села

7. Өө, ЭЗЭН, надад хурдхан хариулаач, сүнс минь доройтож байна.Надаас нүүрээ бүү нуугаач.Эс тэгвээс би нүх уруу доош одогчдын адил болох юм.

8. Өглөө бүр Та хайр энэрлээ надад сонсгооч.Учир нь би Танд итгэдэг билээ.Явах замыг минь надад зааж өгөөч.Танд л би сэтгэлээ өргөн барьж байна.

9. Өө, ЭЗЭН, намайг дайснуудаас минь авраач.Би Таны дотор хоргодно.

10. Та миний Бурхан учраасТаны хүсэл тааллыг гүйцэлдүүлэхийг надад заагаач.Таны сайн Сүнс намайг тэгш газар дээр удирддаг.

11. Өө, ЭЗЭН, Өөрийн нэрийн төлөө намайг сэргээгээч.Өөрийн зөв шударгаар сэтгэлийг минь зовлонгоос ангижруулаач.

12. Өөрийн хайр энэрлээр дайснуудыг минь таслан хаяж,Сэтгэлийг минь зовоогч бүгдийг устгаач.Учир нь би бол Таны зарц билээ.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 143