Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 143:4-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. Тиймээс сүнс минь миний дотор сульдсан билээ.Зүрх минь ч миний дотор зогсох шахсан юм.

5. Би эртний өдрүүдийг санадаг.Би Таны үйлс бүхнийг тунгаадаг.Би Таны гарын үйлсийг нягтлан боддог.

6. Би Тан уруу гараа сунгадаг.Сэтгэл минь ангасан газар мэт Тан уруу тэмүүлдэг.Села

7. Өө, ЭЗЭН, надад хурдхан хариулаач, сүнс минь доройтож байна.Надаас нүүрээ бүү нуугаач.Эс тэгвээс би нүх уруу доош одогчдын адил болох юм.

8. Өглөө бүр Та хайр энэрлээ надад сонсгооч.Учир нь би Танд итгэдэг билээ.Явах замыг минь надад зааж өгөөч.Танд л би сэтгэлээ өргөн барьж байна.

9. Өө, ЭЗЭН, намайг дайснуудаас минь авраач.Би Таны дотор хоргодно.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 143