Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 142:4-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. Баруун тал уруу харж ажиглаач.Намайг тоодог хүн нэг ч байхгүй байна.Надад зугтаах газар ч үгүй.Сэтгэлд минь санаа тавигч нэг ч үгүй.

5. Өө, ЭЗЭН, би Танд хандан хашхирсан билээ.Би “Та бол миний хоргодох газар,Амьдын газарт миний хувь юм.

6. Хашхирах дууг минь анхаараач.Учир нь би маш дорд болгогдсон байна.Намайг хавчигсдаас минь авраач.Учир нь тэд миний хувьд хэт хүчтэй юм.

7. Сэтгэлийг минь шоронгоос гаргаач. Би Таны нэрэнд талархал өргөнөТа надад өгөөмөр хандах учирЗөв шударга хүмүүс намайг хүрээлнэ” гэв.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 142