Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 141:1-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Өө, ЭЗЭН, би Таныг дууддаг. Над уруу хурдан ирээч!Намайг Таныг дуудаж байх үед миний дуунд чих тавиач!

2. Миний залбирал Таны өмнө утлага адил тоологдог.Гараа дээш өргөх минь үдшийн тахил адил тоологдог.

3. Өө, ЭЗЭН, аманд минь манаач тавиач.Уруулын минь хаалгыг сахиач.

4. Гэм бурууг үйлдэгчидтэй хамтХорон муу үйлсийг үйлдэхээрЗүрхийг минь аливаа бузар зүйлд бүү уруу татуулаач.Тэдний тансаг амттануудаас надад бүү идүүлээч.

5. Зөв шударга хүн намайг энэрэн цохиж, намайг зэмлэг.Энэ нь толгойн тос мэт билээ.Толгойг минь үүнээс бүү татгалзуулаач,Учир нь миний залбирал хорон муу үйлсийнх нь эсрэг хандсаар л байна.

6. Тэдний шүүгчид хадны хажуу уруу шидэгдсэн бөгөөдМиний үг амттай учраас тэд түүнийг сонсдог.

7. Хэн нэгэн нь газар хагалж, хөрсийг борнойдох үедБидний яснууд Үхэгсдийн орны хаалган дээр тараагдсан юм.

8. Өө, БУРХАН Эзэн, миний нүд Тан уруу чиглэнэ.Тан дотор би хоргодно. Намайг хамгаалалтгүй бүү орхиоч.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 141