Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 140:5-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

5. Бардам хүмүүс намайг хорлохоор урхи ба уяануудыг тавьжээ.Тэд замын хажууд тор татсан.Тэд надад занга тавьсан.Села

6. Би ЭЗЭНд хандан “Та бол миний Бурхан.Өө, ЭЗЭН, миний гуйх дуунд чих тавиач” гэв.

7. Миний авралын хүч чадал болох Эзэн БУРХАН,Та тулалдааны өдөр миний толгойг бүтээн нөмөрсөн юм.

8. Өө, ЭЗЭН, хорон муу хүний хүслийг бүү соёрхооч.Тэд өргөмжлөгдүүзэй гэж төлөвлөгөөг нь бүү дэмжээч.Села

9. Намайг тойрон байгчдын толгойнуудын хувьд гэвэлӨөрсдийнх нь уруулын хор хөнөөлөөр тэднийг нөмөргөөч.

10. Шатаж буй нүүрс тэдэн дээр унах болтугай.Тэд гал уруу,Гарч чадахааргүй гүн нүхэнд түлхүүлэн унах болтугай.

11. Гүжирдэгч хүн газар дээр бүү зогсог.Хүчирхийлэгч хүнийг гай зовлон дагаж хөнөөнө.

12. ЭЗЭН зовогч хүний хэргийг хийгээдЯдуу хүний төлөөх шударга ёсыг дэмжих болно гэдгийг би мэднэ.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 140