Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 140:1-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Өө, ЭЗЭН, намайг бузар муу хүмүүсээс авраач.Намайг хүчирхийлэгчдээс хамгаалаач.

2. Тэд зүрхэндээ бузар муу зүйлсийг сэддэг.Тэд үргэлж дайнуудыг өдөөдөг.

3. Тэд могой шиг хэлээ билүүддэг.Тэдний уруул дор хорт могойн хор байдаг.Села

4. Өө, ЭЗЭН, намайг бузар муу хүмүүсийн гараас хамгаалаач.Миний хөлийг түлхэхээр зорьсонХүчирхийлэгчдээс намайг хамгаалаач.

5. Бардам хүмүүс намайг хорлохоор урхи ба уяануудыг тавьжээ.Тэд замын хажууд тор татсан.Тэд надад занга тавьсан.Села

6. Би ЭЗЭНд хандан “Та бол миний Бурхан.Өө, ЭЗЭН, миний гуйх дуунд чих тавиач” гэв.

7. Миний авралын хүч чадал болох Эзэн БУРХАН,Та тулалдааны өдөр миний толгойг бүтээн нөмөрсөн юм.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 140