Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 139:5-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

5. Та намайг хойноос ба урдаас минь нөмөрлөж,Миний дээр мутраа тавьсан.

6. Иймд мэдлэг надад дэндүү гайхамшигтай юм.Энэ нь өндөр бөгөөд би түүнд хүршгүй билээ.

7. Таны Сүнснээс би хаашаа одож чадах вэ?Эсвэл Таны оршихуйгаас би хаашаа зугтаж чадах вэ?

8. Хэрэв би тэнгэр өөд очвол, Та тэнд байдаг.Хэрэв би Үхэгсдийн оронд ор дэрээ засвал, харагтун, Та тэнд байдаг.

9. Хэрэв би үүрийн гэгээгээр жигүүрлэн,Хэрэв би далайн хамгийн алсын хэсэгт суувал,

10. Тэнд ч Таны мутар намайг удирдаж,Таны баруун мутар надаас зуурах болно.

11. Хэрэв би “Харанхуй үнэхээр намайг нөмөрч,Намайг хүрээлэгч гэрэл нь шөнө болно” гэвэл

12. Харанхуй ч Танд харанхуй биш бөгөөдШөнө ч өдөр мэт гэрэлтэй билээ.Гэрэл харанхуй хоёр хоёулаа адилхан юм.

13. Учир нь Та миний эрхтнүүдийг хэлбэртэй болгожээ.Та эхийн минь хэвлийд намайг бүрдүүлжээ.

14. Би аймшигтай болоод гайхамшигтай бүтээгдсэн тул Танд талархал өргөнө.Таны үйлс бол гайхалтай бөгөөдМиний сэтгэл ч үүнийг маш сайн мэддэг юм.

15. Намайг нууц дотор бүрэлдэж,Газрын гүнд урнаар шаглагдаж байхад чМиний биеийн галбир Танаас нууцлагдаагүй юм.

16. Миний төрхөө олж амжаагүй үр хөврөлийг Таны нүд харж л байсан.Надад тогтоогдсон өдрүүдийнНэг нь ч болоогүй байхадТэд бүгд Таны номд бичигдсэн байжээ.

17. Өө Бурхан, надад хандсан Таны бодлууд хичнээн нандин бэ!Тэдний нийлбэр хичнээн их вэ!

18. Хэрвээ би тэдгээрийг тоолбол тэд элсний ширхгээс ч даван гарна.Би сэрүүн байхдаа ч Тантай хамт байна.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 139