Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 139:12-24 Ариун Библи, 2004 (АБ2004)

12. Харанхуй ч Танд харанхуй биш бөгөөдШөнө ч өдөр мэт гэрэлтэй билээ.Гэрэл харанхуй хоёр хоёулаа адилхан юм.

13. Учир нь Та миний эрхтнүүдийг хэлбэртэй болгожээ.Та эхийн минь хэвлийд намайг бүрдүүлжээ.

14. Би аймшигтай болоод гайхамшигтай бүтээгдсэн тул Танд талархал өргөнө.Таны үйлс бол гайхалтай бөгөөдМиний сэтгэл ч үүнийг маш сайн мэддэг юм.

15. Намайг нууц дотор бүрэлдэж,Газрын гүнд урнаар шаглагдаж байхад чМиний биеийн галбир Танаас нууцлагдаагүй юм.

16. Миний төрхөө олж амжаагүй үр хөврөлийг Таны нүд харж л байсан.Надад тогтоогдсон өдрүүдийнНэг нь ч болоогүй байхадТэд бүгд Таны номд бичигдсэн байжээ.

17. Өө Бурхан, надад хандсан Таны бодлууд хичнээн нандин бэ!Тэдний нийлбэр хичнээн их вэ!

18. Хэрвээ би тэдгээрийг тоолбол тэд элсний ширхгээс ч даван гарна.Би сэрүүн байхдаа ч Тантай хамт байна.

19. Өө, Бурхан, Та хорон муу хүнийг хядах ч болоосой.Тиймээс цус урсгагчид аа, надаас холдогтун.

20. Учир нь тэд Таны эсрэг муугаар ярьдаг бөгөөдТаны дайснууд Таны нэрийг дэмий хоосноор ашигладаг.

21. Өө, ЭЗЭН, Таныг үзэн ядагчдыг би үзэн яддаггүй гэж үү?Таны эсрэг босогчдыг би жигшдэггүй гэж үү?

22. Би туйлд хүртэл тэднийг үзэн яддаг.Тэд миний дайснууд болсон.

23. Өө, Бурхан, намайг судлан, миний зүрхийг мэдээч.Намайг шалгаж, миний бодлуудыг мэдээч.

24. Миний дотор ямар нэгэн хөнөөлт үйл буй эсэхийг харж,Мөнхийн зам уруу намайг залаач.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 139