Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 139:1-6 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Өө, ЭЗЭН, Та намайг судлан, намайг мэдсэн билээ.

2. Миний сууж, босохыг ч хүртэл Та мэддэг юм.Та хаа холоос миний санаа бодлуудыг ойлгодог.

3. Та миний явах зам мөр хийгээд хэвтэхийг минь ч нарийвчлан үзэж,Миний бүх явдлыг дотно сайн мэддэг.

4. Намайг ганц үг өгүүлэхээс ч өмнө,Харагтун, ЭЗЭН Та бүгдийг мэддэг.

5. Та намайг хойноос ба урдаас минь нөмөрлөж,Миний дээр мутраа тавьсан.

6. Иймд мэдлэг надад дэндүү гайхамшигтай юм.Энэ нь өндөр бөгөөд би түүнд хүршгүй билээ.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 139