Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 138:1-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Би бүхий л зүрхээрээ Танд талархал өргөнө.Би бурхдын өмнө Таныг магтан дуулна.

2. Би Таны ариун сүм уруу хандан сөгдөн мөргөж,Таны хайр энэрэл, үнэний тань төлөө Таны нэрд талархал өргөнө.Учир нь Та Өөрийн бүх нэрээр Өөрийн үгийг өндөрт өргөмжилсөн юм.

3. Миний дуудсан өдөр Та надад хариулжээ.Та сэтгэлийг минь хүчтэй болгон намайг зоригжуулсан.

4. Өө, ЭЗЭН, Таны амнаас гарах үгийг сонсохдооГазрын бүх хаад Танд талархал өргөнө.

5. Тэд ЭЗЭНий замуудын тухай дуулна.Учир нь ЭЗЭНий сүр жавхлан агуу их билээ.

6. Учир нь ЭЗЭН хэдийгээр өндөрт оршдог боловчДорд хүнийг харж ханддаг,Харин бардамнагчийг Тэр холоос ч мэддэг юм.

7. Хэдийгээр би бэрхшээл зовлонгийн дунд явдаг ч Та намайг сэргээнэ.Та мутраа миний дайснуудын уур хилэнгийн өмнөөс сунгах бөгөөдТаны баруун мутар намайг аварна.

8. ЭЗЭН надад хамаарах зүйлсийг гүйцэлдүүлнэ.Өө, ЭЗЭН, Таны хайр энэрэл мөнхийн юм.Өөрийн мутрын бүтээлүүдийг бүү орхиоч.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 138