Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 136:12-22 Ариун Библи, 2004 (АБ2004)

12. Хүчит гар, сунгасан мутраар гаргасан Түүнд талархагтун.Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.

13. Улаан Тэнгисийг хоёр хэсэгт хуваасан Түүнд талархагтун.Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.

14. Түүний дундуур Израилийг гаргасан Түүнд талархагтун.Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.

15. Харин Тэрээр Фараон ба түүний их цэргийг Улаан Тэнгист сүйрүүлсэн Түүнд талархагтун.Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.

16. Өөрийн хүмүүсийг цөлөөр дагуулсан Түүнд талархагтун.Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.

17. Их хаадыг бут цохьсон Түүнд талархагтун.Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.

18. Хүчит хаадыг алсан Түүнд талархагтун.Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.

19. Аморичуудын хаан Сихоныг алсан Түүнд талархагтун.Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.

20. Башаны хаан Огийг алсан Түүнд талархагтун.Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.

21. Тэдний газрыг өв болгон өгсөн Түүнд талархагтун.Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.

22. Өөрийн зарц Израильд өв болгосон Түүнд талархагтун.Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 136