Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 136:1-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. ЭЗЭНд талархагтун. Учир нь Тэр сайн,Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.

2. Бурхдын Бурханд талархагтун.Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.

3. Эздийн ЭЗЭНд талархагтун,Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.

4. Агуу гайхамшгуудыг ганцаар үйлдэгч Түүнд талархагтун,Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.

5. Цэцэн мэргэнээр тэнгэрүүдийг бүтээсэн Түүнд талархагтун.Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.

6. Газрыг усан дээгүүр дэлгэсэн Түүнд талархагтун.Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.

7. Агуу гэрлүүдийг бүтээсэн Түүнд талархагтун.Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 136