Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 136:1-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. ЭЗЭНд талархагтун. Учир нь Тэр сайн,Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.

2. Бурхдын Бурханд талархагтун.Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.

3. Эздийн ЭЗЭНд талархагтун,Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.

4. Агуу гайхамшгуудыг ганцаар үйлдэгч Түүнд талархагтун,Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.

5. Цэцэн мэргэнээр тэнгэрүүдийг бүтээсэн Түүнд талархагтун.Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.

6. Газрыг усан дээгүүр дэлгэсэн Түүнд талархагтун.Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.

7. Агуу гэрлүүдийг бүтээсэн Түүнд талархагтун.Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.

8. Нараар өдрийг захируулагч Түүнд талархагтун.Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.

9. Шөнийг захируулахаар сар ба оддыг бүтээсэн Түүнд талархагтун.Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.

10. Египетийн ууган хүүхдүүдийг цохисон Түүнд талархагтун.Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.

11. Израилийг тэдний дундаас гарган авчирсан Түүнд талархагтун.Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.

12. Хүчит гар, сунгасан мутраар гаргасан Түүнд талархагтун.Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.

13. Улаан Тэнгисийг хоёр хэсэгт хуваасан Түүнд талархагтун.Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 136