Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 135:9-17 Ариун Библи, 2004 (АБ2004)

9. Египет ээ, Тэр чиний дунд тэмдгүүд ба гайхамшгуудыгФараон болон түүний бүх түшмэд дээр илгээсэн юм.

10. Тэрээр олон үндэстнүүдийг бут цохиж,Хүчтэй хаадыг алсны дотор

11. Аморичуудын хаан Сихон,Башаны хаан Ог болонКанааны бүх хаанчлалууд болой.

12. Тэр тэдний газар нутгийг өв болгонӨөрийн ард түмэн болох Израильд өв болгон өгсөн.

13. Өө, ЭЗЭН, Таны нэр мөнхийнх бөгөөдӨө, ЭЗЭН, Таны тухай дурсгал бүх үеүдэд хүрнэ.

14. Учир нь ЭЗЭН Өөрийн ард түмнийг шүүж,Өөрийн зарц нарыг өршөөнө.

15. Улс үндэстнүүдийн шүтээнүүд бол алт, мөнгө буюуХүний гарын бүтээл юм.

16. Тэд амтай боловч ярьдаггүй.Тэд нүдтэй боловч хардаггүй.

17. Тэд чихтэй боловч сонсдоггүй,Тэдний аманд ямар ч амьсгал байхгүй билээ.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 135