Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 135:1-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. ЭЗЭНийг магтагтун!ЭЗЭНий нэрийг магтагтун.ЭЗЭНий зарц нар аа, магтагтун,

2. ЭЗЭНий өргөөнд,Бидний Бурханы өргөөний хашаанд зогсогчид оо, та нар.

3. ЭЗЭНийг магтагтун. Учир нь ЭЗЭН бол сайн.Түүний нэрд магтан дуулагтун. Учир нь тэр сайхан юм.

4. Учир нь ЭЗЭН Өөртөө зориулан Иаковыг,Өөрийн өмч болгон Израилийг сонгосон билээ.

5. ЭЗЭН бол аугаа бөгөөдБидний Эзэн бол бүх бурхдаас илүү дээгүүр гэдгийг би мэднэ.

6. ЭЗЭН таалдаг аливаа зүйлээТэнгэрт ба газарт хийгээд далайнуудад ба бүх гүн газруудад үйлддэг билээ.

7. Тэрээр дэлхийн зах хязгааруудаас уур манангуудыг дээшээ хөөрүүлдэг.Тэр бол бороонд зориулан аянга цахилгааныг бүтээж,Өөрийн агуулахуудаас салхийг гаргадаг.

8. Тэрээр Египетийн уугануудыг,Хүний хүүхэд, амьтны төлийн аль алиныг цохисон.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 135