Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 132:1-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Өө, ЭЗЭН, Давидын төлөөТүүний бүх шаналлыг санаач.

2. Түүний хэрхэн ЭЗЭНд тангараглан,Иаковын Төгс хүчит Нэгэнд андгайлахдаа

3. “Үнэхээр би гэртээ ч орохгүй,Орон дээрээ ч хэвтэхгүй.

4. Би унтахаар нүдээ ч анихгүй,Зовхио ч буулгахгүй.

5. Энэ нь намайг ЭЗЭНд зориулсан газрыг,Иаковын Төгс хүчит Нэгэнд орших газрыг олох хүртэл болой” гэж байсныг санаач.

6. Харагтун, бид үүний талаар Ефратад сонсож,Үүнийг Иаарын талбайгаас олсон.

7. Түүний орших газарт очицгооё.Түүний хөлийн гишгүүрийн хажууд мөргөцгөөе.

8. Өө, ЭЗЭН Та Өөрийн хүч чадлын авдартай хамтӨөрийн амралтын газарт орохоор босооч.

9. Өөрийн тахилч нарыг зөв шударгаар хувцасла.Таны бурханлаг хүмүүс баяр хөөр болон дуулаг.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 132