Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 128:1-6 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. ЭЗЭНээс эмээдэг,Түүний замаар замнагч хүн бүр юутай ерөөлтэй вэ.

2. Чи өөрийн гарын үр жимсийг идэх үедээАз жаргалтай байх бөгөөд сайн сайхан амьдарна.

3. Чиний эхнэр танай гэр доторхҮр жимстэй усан үзмийн мод адил,Чиний хүүхдүүд ширээг чинь тойрон буйЧидун мод адил байх болно.

4. Харагтун, учир нь ЭЗЭНээс эмээдэг хүнИйнхүү ерөөгдөнө.

5. ЭЗЭН чамайг Сионоос ерөөж,Чи насан туршдаа Иерусалимын сайн сайхныг үзэх болтугай.

6. Чи хүүхдүүдийнхээ хүүхдүүдийг үзэх болтугай.Израилийн дээр амар амгалан орштугай!

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 128